Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын тавдугаар багийн нутаг Баянгол гэдэг газар энэ сарын зургааны өдөр есөн уяач гурван насны бооцоот уралдаан зохион байгуулжээ. Нэр бүхий уяачдад Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. Засгийн газрын тогтоолоор жил бүрийн 11 сарын 1-нээс тавдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон. 

Уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах үүднээс иргэд, уяачдын зохион байгуулж буй хориглосон уралдаан, сунгааны талаарх мэдээллийг Хүүхдийн тусламжийн 108, Цагдаагийн 102 утсанд хандан өгөхийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас уриалжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн