УИХ-ын гишүүн асан Г.Уянгыг арван сая төгрөгөөр торгожээ

2022-02-08 16:401min0
102642449_2837488106378432_9045884957927286832_n
Г.Уянга энэ талаар өөрийн фейсбүүк хуудаснаа бичжээ.

УИХ-ын гишүүн асан Г.Уянгыг арван сая төгрөгөөр торгожээ. Тэрээр энэ талаар өөрийн фейсбүүк хуудаснаа:

“Сонгуульд өрсөлдсөнийхөө төлөө, бусдын намайг дэмжиж, надад өгсөн хандивын төлөө ялд унаж 10 сая төгрөгөөр торгуулахаар болж байна! Зөрчлийн хууль гэгчээр Эрүүгийн ял хийснээс хүнд ялд унаж байна! Хэрэв чи тэмцвэл, шударга байвал, олон юм яривал МАЙ, ЭНЭ ЧИНИЙ ШАН! Миний сонгуульд өрсөлдсөн нь хэнийг хохироов?! Түмний хөрөнгөөс хумслаагүй шударга байсан нь хэнд гай болов?! 10 сая, түүнээс илүү, эсвэл бага мөнгөөр торгуулсан, торгуулж байгаа, торгуулиа төлж хохирсон, төлөөгүй элдвээр хохирч байгаа хүмүүс холбогдоно уу! Шударга бусын өмнө хүлцэнгүй байж болохгүй! Эрх баригчдаас үзүүлж байгаа маш соёлтой дарамт юм биз дээ”

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй