Байрны захиалга авах нэрээр 457 иргэнээс найман тэрбум гаруй төгрөг залилсан “Нарны хүү, сарны охин” ХХК-ийн захирал Д.Гүрсоронз, Д.Дариймаа нарт холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2022.02.08/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд цахимаар болно.
2019 онд гарсан энэхүү хэргийн шүүх хурал 2021 оны аравдугаар сард болж Д.Гүрсоронзонд 10 жил хорих ял оноож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Д.Одгэрэлд 6 жил хорих ял, шүүгдэгч Б.Батбаярт 6 жил хорих ял шийтгэж тус, тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн. Мөн бусдад учруулсан хохирлоос үлдэх 7 тэрбум 265 сая 839 мянга 273 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн байдаг.
1 comment
Хөгжлийг банкны зээлийг ядарч туйлдсан татвар төлөгчид ард түимэндээ ачаа үүрүүлэхээр санаархаж бгаа Улс орноо тонон дээрэмдсэн Дотоодын дайсан Луйварчидыг залхаан цээрлүүлж өндөр ял оноож бүх өрөа 100 % төлж барагдуулахыг Хууль хяналтын байгууллагууд Эх оронч хуульч прокурорууд тогтоох үүрэгтэй