Хотын дарга асан Э.Бат-Үүлийг өнгөрсөн оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дөрвөн жил хорих ял оноосон. Харин шүүхийн шийдвэр албажиж гараагүй байгаа учраас давж заалдах боломжгүй байгаа талаар түүний өмгөөлөгч хэлж байсан.
Тэгвэл тус хэргийг шүүсэн шүүгч нь Covid-19-өөр өвчилсөн байсан тул өнөөдөр шүүхийн шийдвэрээ бичгээр албажуулах юм байна. Ингэснээр 14 хоногийн хугацаанд давж заалдах эрх нь нээгдэж байгаа аж.