Бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагаа 2022 оны хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн.
Тиймээс сургууль цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа эхлэх бэлтгэл ажлын хүрээнд аймаг, нийслэлийн ЕБС, цэцэрлэг, сургуулийн дотуур байрны тусгаарлах өрөөний халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах шаардлага тулгарсан.
Урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмд тавигддаг шаардлагыг хэрэгжүүлэхэд улсын төсвийн хөрөнгөөр 100% шийдвэрлэх боломжгүй энэ цагт НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын ОУ-ын хөгжлийн агентлаг хамтран Улаан загалмайн нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр 948 цэцэрлэг, 672 сургууль, 540 дотуур байранд нийт 435,6 сая төгрөгийн ариутгал, ариун цэврийн багцыг нийлүүллээ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.