updown2019-06-19 10:21
shuuh.jpg
1min0
Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б, Э нарын 4 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Хэргийн талаар тодруулбал, Б нь 2018 оны аравдугаар сард мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай […]

updown2019-06-18 17:44
mendsaihan-t.jpg
1min0
Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд санал хураалт явуулах, санал болгох ажиллагаа өнөөдөр (2019.06.18) боллоо. Анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний санал хураалтад нийт шүүгчдийн 93.58 хувь буюу 350 шүүгч оролцжээ. Санал хураалтад оролцсон шүүгчийн 50.86 хувь нь Түмэнжаргалын Мэндсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд санал болгожээ. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Түмэнжаргалын Мэндсайханыг […]

updown2019-06-18 13:23
car.jpg
1min0
Автотээврийн үндэсний төвийн нийслэл болон орон нутгийн 25 техникийн хяналтын төвүүдэд энэ сарын 10-ны байдлаар 344209 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсанаас 8713 тээврийн хэрэгсэл тэнцээгүй байна. Үүнээс: – Өнгө үзэмж, ерөнхий байдлын үзүүлэлтээр – 4,828 – Жолооны механизмаар – 2,763 – Гэрэлтүүлэх хэрэгслийн зөрчилтэй – 2,607 – Экологийн үзүүлэлтээр – 917 тээврийн хэрэгсэл тус […]

updown2019-06-18 13:02
police-1.jpg
1min0
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас энэ сарын эхээр БНХАУ-ын тусгай албадтай хамтран тусгай ажиллагаа явуулж, улмаар тус улсын талаас Монгол Улсын иргэд ээлжит тээвэрлэлт хийсэн гэх мэдээллийн дагуу “шар” хочит Э.Энхбат нарын гурван иргэнийг саатуулсан байна. Тэднийг Э.Энхбатын гэрээс баривчилсан бөгөөд баривчилгааны үеэр дээрх этгээдүүд нь цагдаагийн алба хаагчийн амь, биед халдахыг завдсан учир цагдан […]

updown2019-06-18 09:24
deed-shuuh.jpg
1min0
Улсын дээд шүүхэд энэ сарын 14-ний өдөр хар тамхитай холбоотой дөрвөн хэргийг хэлэлцжээ. Энэхүү хэргүүдэд 19-28 насны залуус холбогдсон бөгөөд тэд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, ашиг олох зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн байна. Тухайлбал: – 28 настай Д нь 2,6 […]

updown2019-06-17 16:13
03-23.jpg
1min0
Үйлдвэрчний эв нэгдэл намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны  6 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцлээ. Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан намыг үүсгэн байгуулахад баримтлах хуулийн зохицуулалтуудын шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс […]

updown2019-06-17 14:26
02-20.jpg
1min3
Монкорд Хадгаламж зээлийн хоршоо дампуурчээ. Гэвч ХЗХ-ны энэ дампуурлыг шийдвэр гаргах эрх мэдэлтэй хэсэг бүлэг хүмүүс нууцлахаар шийдсэн бололтой. Тус хоршооны гишүүд тавдугаар сарын эхээр асуудлыг сөхөн хөндсөн ч тэдний оролдлого Капитал банкны дампуурлын дуулианд дарагдан нам гүм өнгөрч, гишүүд нь өнөөдөр гайхшаа баран сууцгааж байна. Гэхдээ тэд өнөөдрийг хүртэл зүгээр суугаагүй. УИХ-ын Өргөдлийн байнгын […]

updown2019-06-17 13:33
baatarhuu-b.jpg
1min0
ЦЕГ-аас бүртгэлгүй жагсаал, цуглаантай холбоотой асуудлаар залруулга мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд АН-аас зохион байгуулсан жагсаал цуглааны талаар товч мэдээлэл өгсөн юм. АН-аас зургадугаар сарын 11-нээс 14-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт жагсаал цуглаан зохион байгуулах мэдэгдлийг тус дүүргийн Засаг даргад хүргүүлсэн аж. Харин Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн […]

updown2019-06-17 11:07
uepg-1.jpg
1min0
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, албан тушаалтан нь мөрдөн шалгах ажиллагааны төлөвлөлт, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллах үүрэгтэй билээ. Энэхүү үүргээ нэг мөр хэрэгжүүлж ажиллахыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий байгууллагуудад анхааруулж, Нийслэлийн прокурорын газраас албан бичиг хүргүүлсэн талаар өмнө нь мэдээлж байсан. Дээрх чиглэлээр прокурорын байгууллагаас зохих шалгалтыг хийж хууль, ёс […]

updown2019-06-14 15:40
eco-bus.jpg
2min1
Органик хүнсний тухай хууль, тогтоомжийг олон нийтэд сурталчилах, хэрэгжилжийг сайжруулах зорилгоор “Алсыг харъя-Органикийг сонгоё” сарын аяныг өнгөрөгч тавдугаар сарын 15-наас зургадугаар сарын 15-ны хооронд ХХААХҮЯ, МХЕГ, ШӨХТГ болон НХХААГ хамтран зохион байгуулжээ. Аяны хүрээнд улсын хэмжээнд худалдаанд буй “органик”, “байгалийн цэвэр”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдэл, шошго бүхий дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнд тандалт судалгаа […]