Органик хүнсний тухай хууль, тогтоомжийг олон нийтэд сурталчилах, хэрэгжилжийг сайжруулах зорилгоор “Алсыг харъя-Органикийг сонгоё” сарын аяныг өнгөрөгч тавдугаар сарын 15-наас зургадугаар сарын 15-ны хооронд ХХААХҮЯ, МХЕГ, ШӨХТГ болон НХХААГ хамтран зохион байгуулжээ.

Аяны хүрээнд улсын хэмжээнд худалдаанд буй “органик”, “байгалийн цэвэр”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдэл, шошго бүхий дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнд тандалт судалгаа хийж, 360 хүнсний зах, худалдааны төв, дэлгүүр, мухлагт худалдаалж байсан 9300 нэр төрлийн бүтээгдэхүүн хамруулсан байна. Дотоодын үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүний 38.9% нь Органик хүнсний тухай хууль, тогтоомжийг зөрчсөн шошготой байсан бол импортын хүнсний 35.7% нь тухайн импортлогч улсын баталгаажуулалтын тэмдэгтэй боловч www.organic.gov.mn“ Органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан”-д бүртгүүлээгүй байсан тул зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагад сануулга, албан шаардлага хүргүүлжээ.

Малчид, тариаланчид, үйлдвэрлэл эрхлэгч, хэрэглэгчдийн органик хүнсний талаарх мэдлэг, мэдээлэл хомс, ойлголт муу байгаагаас хууль, журмын хэрэгжилт удаашралтай, баталгаажилт хийгээгүй бүтээгдэхүүний шошгод органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ, “органик”, “байгалийн гаралтай”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн мэдэгдлийг хэрэглэж, хэрэглэгчдийг төөрөгдүүлэн, хуурамч хаяг, шошготой бүтээгдэхүүн үйлдвэрлэх зөрчил гарсаар байна.

“Органик” гэсэн тэмдэглэгээ, мэдэгдлийг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:

  • “Гацуурт” ХХК-ийн 10 кг савлагаатай гурил, зөгийн бал
  • “Монгол алтайн барагшуун” ХХК-ийн барагшууны ханд, цай,
  • “Тэгшгал” ХХК-ийн зөгийн бал
  • “Жем интернэшнл” ХХК-ийн GRAFT пиво,
  • “Далт мөнгөн шанд” ХХК-ийн 2 төрлийн Загасгал цай,
  • “Хөвсгөл Их тайга” ХХК-ийн Их тайга цай,
  • “Бүрэн хайрхан ээж” ХХК-ийн Маалингийн үрийн гурил

“Байгалийн гаралтай цэвэр” гэсэн тэмдэглэгээ, мэдэгдлийг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:

  • Михачи ХХК, Сэ-Тэ-Би ХХК-ийн зөгийн бал,
  • Эко Эрдэнэ ХХК-ийн 2 нэр төрлийн варень,
  • Гогте Фүүдс ХХК-ийн 2 нэр төрлийн өтгөрүүлсэн жүүс,
  • Таван эрдэнэ ХХК-ийн ногоон цай
  • Сэлэнгэ Шаамарын зөгийн бал,
  • Юу-би-бренд ХХК-ийн бантан,
  • Тэсо Корпорацийн Чацаргана, Нэрсний ундаа
  • Баясах интернэйшнл ХХК-ийн Student самарны цуглуулга, жимстэй овъёоснууд
  • Давс, цайны хужир

“Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээ, мэдэгдлийг Органик хүнсний тухай хуулийг зөрчиж бүтээгдэхүүний шошгод байршуулсан:

  • “Газар шим” ХХК-ийн артишок ундаа, өтгөрүүлсэн ханд, Өег салат, төрөл бүрийн даршилсан ногоо,
  • “Хуба Хаяа” ХХК-ийн чацарганы тос, охь
  • Моносын ЭКО цай,
  • “Эко малинги” ХХК-ийн малингийн тос, тэжээл, үр
  • Гүрж ногоон цай, Монгол цай, Хөвсгөл цай, Их тайга цай, Шүүдэргэнэ цай, Шар тостой цай, Эко цай
  • “Мандах сутай трейд” ХХК-ийн гоньд, бууз амтлагч, цагаан гаа, лаврын навч, ногоон сонгино
  • “Агь” ХХК-д үйлдвэрлэсэн“Баяжуулсан гурил” “Баяжуулсан лапша” нэрийн өргөн гоймон
  • Завхан аймаг, Завхан баялаг ХК-ийн “Нэрс” нэрийн жүүс ундаа
  • “Улиастай нэрийн” дарс
  • “Bagro” ХХК-ийн зөгийн бал

By updown

One thought on “Олонд танигдсан олон бүтээгдэхүүнд хууль зөрчиж “Органик”, “Байгалийн гаралтай” тэмдэглэгээг ашиглажээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн