Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас энэ сарын эхээр БНХАУ-ын тусгай албадтай хамтран тусгай ажиллагаа явуулж, улмаар тус улсын талаас Монгол Улсын иргэд ээлжит тээвэрлэлт хийсэн гэх мэдээллийн дагуу “шар” хочит Э.Энхбат нарын гурван иргэнийг саатуулсан байна.
Тэднийг Э.Энхбатын гэрээс баривчилсан бөгөөд баривчилгааны үеэр дээрх этгээдүүд нь цагдаагийн алба хаагчийн амь, биед халдахыг завдсан учир цагдан хорьжээ. Тэднийг урд хөршөөс их хэмжээний хар тамхи, мансууруулах бодис хилээр оруулж ирсэн хэрэгт сэжиглэж байгаа аж. Э.Энхбат нь шүүхээс гурван удаа ял шийтгүүлж байсан юм.
БНХАУ-аас Монгол Улс руу удаа дараа хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлсэн гэх бүлэг этгээдүүдийн судалгааг Хар тамхитай тэмцэх газраас гарган, хоёр жилийн турш тандалт судалгаа явуулжээ.