shutterstock_448997113_XL-1024x683.jpg
2020-10-30 12:42
Энэ сарын 29-ны өдөр 20.50 цагийн орчимд Хэнтий аймаг Батширээт сум дөрөвдүгээр багийн нутаг, “Өндөр даваа” гэх газар Toyota Probox автомашины жолооч замын хажуугийн мод мөргөж, 60 настай, эрэгтэй Б-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгджээ. Харанхуй үе болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох, боломжтой хурдыг сонгож […]

5ec7a383e3626.jpg
2020-10-30 12:16
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 54 дүгээр байрны нэгдүгээр орцонд иргэн Б хаалгаа онгойлгохгүй байна гэх дуудлагыг өчигдөр 05.11 цагт Цагдаагийн байгууллага хүлээн авчээ. Улмаар аврах ангийн алба хаагчид 05.25 цагт очиход 31 настай, эрэгтэй Б хаалгаа дтроосоо түгжсэн байсан тул гурван давхрын цонхоор орж, хаалгыг тайлсан байна. Тус иргэн амиа хорлох сэдэлтэй байсан тул цагдаагийн […]

unnamed-13-1-1-1-1-1-2-1-1.jpg
2020-10-30 11:09
Өчигдөр буюу энэ сарын 29-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эцэг, эх хоёр нь найзуудтайгаа архидан согтуурч байх үед нэг ойтой хүүхэд нь осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, өглөөний 07:00 цагийн орчимд нэг настай эмэгтэй хүүхэд алга болсон тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн […]

unnamed-3-5.jpg
2020-10-30 09:34
Өчигдөр буюу энэ сарын 28-нд Ховд аймгийн Булган сумын нутагт, “Ангийн мах тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг саатууллаа” гэсэн мэдээллийг албаны хүмүүс хүлээн авчээ. Мэдээллийг шалгахад Toyota Hilux маркийн автомашинаар 10 кг янгирын мах тээвэрлэж явсныг илрүүлжээ. Хэргийг Ховд аймгийн Булган сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна.

hurts.jpg
2020-10-29 17:08
Б.Хурц, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ. Тэдэнд төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Мөнхгалд 3 жилийн хорих ял, С.Баярт 3 жилийн хорих ял, Б.Хурцад 3 жилийн хорих ял, Э.Өлзийбаярт 1 жилийн хорих ял, […]

sain.jpg
2020-10-29 14:01
УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 12:40 цагт эхэлжээ. Шүүх хуралдаанд прокурор Ц.Гансүлд, шүүгдэгч Д.Дамба-Очир, түүний өмгөөлөгч Э.Ганхөлөг, Ш.Амарбаяр, Б.Гүнбилэг нар оролцож байна. Д.Дамба-Очир нь ЖДҮХС-аас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн байж болзошгүй хэргээр хоёр жил шалгагдсан. Түүнд холбогдох гэм буруугийн […]

huurhii.jpeg
2020-10-29 10:41
Энэ сарын 18 -ны өдөр /2020.10.18/ Алтай” хотхонд дотуур өмднөөс өөр хувцасгүй, 7-8 орчим насны эрэгтэй хүүхэд орцонд уйлаад зогсож байгаа тухай мэдээлэл гарч байсан билээ. Тэгвэл уг асуудлыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс, хүүхэд хамгааллын байгууллагууд хамтарсан шалгалт хийж, дүгнэлт шийдвэрээ гаргажээ. Энэ асуудлыг хянан шалгаад Зөрчлийн тухай хуулийн 6.20.7-д зааснаар Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн […]

nuur-dotor-oroh-1024x579.jpg
2020-10-28 15:29
Голомт банк Цагдаагийн Ерөнхий Газар, Монголбанктай хамтран цахим орчин дахь залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Ятгах тусам нягтал-2” аяныг “Залилагчид боломж бүү олго” уриатайгаар 10 дугаар сарын 28-аас эхлэн хэрэгжүүлж эхэллээ. Тус аяныг энэ оны нэгдүгээр сард эхлүүлснээс хойш цахим орчин дахь залилан, луйврын гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.3 хувиар буурчээ. […]

deer.jpg
2020-10-28 14:20
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан шүүгдэгч Д.Жаргалсайхан ирээгүйн улмаас арваннэгдүгээр сарын 20-ны 10.00 цагт хүртэл хойшлууллаа. Хотын дарга асан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, “Бэрэн групп” компанийн захирал Б.Мөнхтөр нарыг бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө […]

66999-1024x685.jpg
2020-10-28 12:24
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэргийг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг тулгасан гэх хэргийн шүүх хурал эхэллээ. Уг шүүх хуралд талийгаачийн гэргий Б.Булган, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хохирогчоор оролцож байна.   Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг /Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих/-ийн 133.1, 251 дүгээр зүйл /Эрүү […]