Хүүгээ орцонд нүцгэн гаргаж шийтгэсэн ээжийг 300 мянгаар торгожээ

Энэ сарын 18 -ны өдөр /2020.10.18/ Алтай” хотхонд дотуур өмднөөс өөр хувцасгүй, 7-8 орчим насны эрэгтэй хүүхэд орцонд уйлаад зогсож байгаа тухай мэдээлэл гарч байсан билээ.

Тэгвэл уг асуудлыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс, хүүхэд хамгааллын байгууллагууд хамтарсан шалгалт хийж, дүгнэлт шийдвэрээ гаргажээ.

Энэ асуудлыг хянан шалгаад Зөрчлийн тухай хуулийн 6.20.7-д зааснаар Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн гэж үзсэн ажээ. Хүүхдээ шийтгэсэн ээжийг 300 мянган төгрөгөөр торгохоор шийдвэрлэв. Мөн хүүхдийн байгууллага, хорооны хамтарсан багийн хяналтад авч, хүүг дахин хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх. Түүнчлэн ээжид нь хүүхдийг эерэг аргаар зөв хүмүүжүүлэх, уур бухимдлаа зөв тайлах зэрэг чиглэлээр сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн байна.

Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Б.Батзориг gogo.mn сайтад мэдээлэл өгсөн байна.

 

Л.Баяр

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн