Хан-Уул дүүрэгт 31 настай иргэн амиа хорлох гэж байхад нь аварчээ

2020-10-30 12:161min0
5ec7a383e3626

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 54 дүгээр байрны нэгдүгээр орцонд иргэн Б хаалгаа онгойлгохгүй байна гэх дуудлагыг өчигдөр 05.11 цагт Цагдаагийн байгууллага хүлээн авчээ.

Улмаар аврах ангийн алба хаагчид 05.25 цагт очиход 31 настай, эрэгтэй Б хаалгаа дтроосоо түгжсэн байсан тул гурван давхрын цонхоор орж, хаалгыг тайлсан байна. Тус иргэн амиа хорлох сэдэлтэй байсан тул цагдаагийн хэлтэст хүлээлгэж өгсөн байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй