Замын хажуугийн мод мөргөж нэг иргэн амиа алдсан тул жолооч та хурдаа тохируулж явна уу

2020-10-30 12:42
shutterstock_448997113_XL

Энэ сарын 29-ны өдөр 20.50 цагийн орчимд Хэнтий аймаг Батширээт сум дөрөвдүгээр багийн нутаг, “Өндөр даваа” гэх газар Toyota Probox автомашины жолооч замын хажуугийн мод мөргөж, 60 настай, эрэгтэй Б-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгджээ.

Харанхуй үе болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох, боломжтой хурдыг сонгож явахыг анхааруулж байна.