Х.Бадамсүрэн охиныхоо сургалтын төлбөрийг “Эрдэнэт” үйлдвэрээс төлүүлсэн баримт ил боллоо

“Эрдэнэт” үйлдвэрийн ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн нь өөрийн охин Б.Буянжаргалынхаа сургалтын төлбөрийг тус үйлдвэрээс төлүүлсэн баримт ил боллоо.
Тэрбээр охин Б.Буянжаргалынхаа сургалтын төлбөр болох 102.385.101 төгрөг 24 мөнгийг “Эрдэнэт” ТӨҮГ-ын данснаас Канадын Торонтогийн Их сургууль руу шилжүүлсэн байна. Х.Бадамсүрэн нь 2016 онд “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилогдон өнөөг хүртэл ажиллаж буй юм.