“Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай” хууль, Засгийн газрын 2020 оны 207 дугаар тогтоолоор батлагдсан “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор сургуулийн тогооч нарыг мэргэшүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Эхний сургалтаар нийслэлийн 18 сургуулийн 25 тогоочийг хамруулсан бол энэ удаагийн сургалтаар 21 аймгийн ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын нийт 300 тогоочийг хамруулах бэлтгэл ажлыг ханган сургалт үе шаттай үргэлжилж байна.
Сургалт онолын болон дадлага ажил хэлбэрээр явагдаж, сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээнд мөрдөгдөх эрх зүйн орчин, хоолны жор технологи, шим тэжээлийн тооцооллыг боловсруулах, бэлтгэх арга аргачлалд суралцах, дотоод хяналтыг хэрхэн тавьж, хоол хүнсний аюулгүй байдлыг хангуулах талаар мэдээллийг хүргэж, дадлагажуулах ажил хийгдэнэ.
Сургалтыг зохион байгуулснаар ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын тогооч нарын мэдлэг ур чадвар дээшилж, суралцагчдыг эрүүл, шим тэжээллэг хоол хүнсээр хангахад дэмжлэг болох юм.
Эх сурвалж: БШУЯ