Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан шүүгдэгч Д.Жаргалсайхан ирээгүйн улмаас арваннэгдүгээр сарын 20-ны 10.00 цагт хүртэл хойшлууллаа.
Хотын дарга асан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, “Бэрэн групп” компанийн захирал Б.Мөнхтөр нарыг бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн юм.
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн
· 22.1 дүгээр зүйлийн 2 дахь /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ хэсэг
· 22.12 дугаар зүйлийн 1 дэх /хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ хэсэг
· 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг заасныг журамлан 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь /мөнгө угаах/ гэмт хэрэгт Э.Бат-Үүл нарын 11 хүнийг буруутгаад байгаа юм.
Л.Баяр