Өчигдөр буюу энэ сарын 29-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт эцэг, эх хоёр нь найзуудтайгаа архидан согтуурч байх үед нэг ойтой хүүхэд нь осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.
Тодруулбал, өглөөний 07:00 цагийн орчимд нэг настай эмэгтэй хүүхэд алга болсон тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтсийн шуурхай албаныхан эрлийн ажиллагаа зохион байгуулахад алга болсон охин хэргийн газраас холгүй осгосон байдалтай нас барсан байжээ. Одоогоор хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс нарийвчлан шалгаж байна.
4 comments
Heleh ug alga yaana da
Yaanaa yaana. udur bvr l muuhai medee. . . Ene arhichdad albadan sperial tavih esvel er uriin suvgig ni booh uil ajillagaa yavuulval taarna. . . arhia uugaad l baliar ajlaa hiigeed l huuhed tsuvuulna. Gargasan huuhduudee tamlana, zovoono, ulsgunu, tarchlaana. Huuhed yamar etseg ehee songoj ireh bish. uruvdmuur yumaa. yah ve neeree. .
мал маллахаас зугтаасан амар хялбар амьдрал хайж хөдөө орон нутгаас ирэгсдийг нийслэлд ирээд ажил хөдөлмөр эрхлээгүы нийгмийн даатгал төлөөгүй 3 жил болсон бол нутаг руу нь албадан буцааж мал дээр гаргадаг болмоор юм. Тэгэхгүй бол ийм маягаар амьдрагсад ихсээд бна даа.
арай юмаа нялх амьтнийг хөлдөж үхэх хүртэл нь анзаараагүй хайгаагүй хэрэг үү