Эрүүл мэндийн яам мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ “Сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулын авто лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лаборатори, дархан уул аймгийн салбар лабораторит нийт 1242 хүний хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илэрлээ гүй байна. Нэг хүнд эдгэрсэн энэ нь 53 настай эмэгтэй байна.
Ингээд Монгол улсад батлагдсан тохиолдол 340 байна. Үүнээс эдгэрсэн 313 хүн эдгэрэлтийн хувь 92 байна. Ажиглалт тандалт дууссан 301, гэрийн ажиглалтад 9, сувиллын ажиглалтад 3 хүн байна. ХӨСҮТ-д 27 хүн эмчилгээнд байна. Үүнээс 19 хүн хөнгөн, 8 хүн хүндэвтэр байна.
Л.Баяр