2022-01-27 15:08
“Бээжин-2022” өвлийн олимпод цанын төрлөөр улсаа төлөөлөн оролцох эрх авсан ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар олимпын наадмын нээлт болон тэмцээн уралдааны үеэр өмсөх хувцас, хэрэглэлээ өнөөдөр гардан авчээ. Цаначид “Скай Ресорт”-т бэлтгэлээ базааж буй бөгөөд халдвар хамгааллын дэглэм баримтлах үүднээс хувцас гардуулан өгөх ёслолыг цомхон хүрээнд зохион байгуулсан байна. Олимпод оролцох Монголын багийн хувцсыг үндэсний үйлдвэрлэгч Michel & Amazonka […]









