2022-01-20 14:48
Үндэстэн дамнасан спортын агентлаг болох ESPN-ээс АНУ-ын ахлах сургуулиудын 2022 оны шилдэг 100 тоглогчийг нэрлэжээ. Уг жагсаалтын 100-р байрт АНУ-ын Охайо мужийн “International Sports Academy” сургуульд тоглож буй Ш.Энхийн-Одыг нэрлэсэн байна. Тэрээр ирэх жилээс NCAA (National Collegiate Athletic Association)-н сагсан бөмбөгт “Dayton” их сургуулийн “Dayton Flyers” багт тоглохоор болсон билээ.










