ОХУ-ын Казань хотод усан сэлэлтийн “Mad wave classic 2022” тэмцээн энэ амралтын өдрүүдэд болж байна. Тэмцээнд дэлхийн 100 орчим улсын 669 тамирчин өрсөлдөж байгаа юм. Тэгвэл тэмцээний эхний өдөр “Сэлэм загас” клубийн тамирчин Э.Эрхэс хоёр алтан медаль хүртсэн бөгөөд 50 метрийн далайн гахай сэлэлтийн төрөлд 26.64 секундийн амжилтаар алт, 50 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд 28.39 секундийн амжилтаар алтан медаль хүртлээ.