Камила Валиева чадвараа батлан харуулж чадлаа

Бээжингийн олимпд ОХУ-г төлөөлөн уран гулгалтын төрөлд оролцож байгаа Камила Валиевагийн сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн гэх асуудал нь дэлхий дахины анхаарлын төвд ороод байгаа билээ. Тэрбээр өөрийн шинжилгээний хариуны тухай “өвөөгийнхөө эмийг андуурч ууса” гэх мэдүүлгийг өгөөд байсан юм. Түүний энэхүү мэдүүлэг болоод нөхцөл байдалд дүгнэлт хийн тэмцээндээ үргэлжлүүлэн оролцох зөвшөөрлийг олгосон юм. Дуулианы эзэн болоод буй Валиева эмэгтэйчүүдийн богино үзүүлбэртээ алдаа гаргасан ч 82,16 оноо авч тэргүүллээ. Тэр Олимпын аварга болох эсэх нь маргааш болох чөлөөт үзүүлбэрээр шийдэгдэнэ.
Тус төрөлд байр эзэлсэн улсууд:
Камила Валиева /Орос/ – 82.16
Анна Щербакова /Орос/ – 80.20
Каори Сакамото /Япон/ – 79.84
1 сэтгэгдэлтэй
Иргэн
2022-02-16 13:55 at 13:55
Юугаа хуцаад бнаа үхсний ус дулаанаа өгөөгүй бол Монгол банкны хар дансанд бичгдэх үү солиохч хуц хөгжлийн банзнаас зээл гувчуулсан луйвахчдаа тэр хар мэдээндээ оруулаачээ бүр хөл толгойных нь байр солигдсон юмнууд төрд албаэ тушаалд гарчихсан энэ улсыг мөхөөх нь ээ