Монголын рок хамтлаг “The Hu” энэ хавар аялан тоглолтоо хийхээр боллоо. Тэд өчигдөр буюу хоёрдугаар сарын 15-нд “Black Thunder Tour” аялан тоглолтоо зарлаж, дөрөвдүгээр сарын 16-нд АНУ-ын Калифорниа мужийн Сан Диего хотоос тоглолтоо эхлүүлж, тавдугаар сарын 31-нд Массачусетс мужийн Мехико хотноо өндөрлүүлнэ. Энэ удаагийн аялан тоглолтоор “The Hu” хамтлагийн удаан хүлээгдсэн энэ оны сүүлээр гарах “Better Noise Music” хэмээх хоёр дахь цомогт багтсан шинэ хөгжим, уран бүтээлээ тоглох аж. Эл цомгийг сүүлийн хэдэн сарын хугацаанд эх орондоо бичүүлсэн. Энэ хугацаанд тус хамтлагийнхан өөрсдийн “YouTube” сувгаараа дамжуулан үзэгч, фэнүүддээ хүргэсэн.