Олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцож буй цанын ОУХМ А.Энхтуул өнөөдөр өөрийн үндсэн төрөл болох 10 км-ийн уралдаанаа эхлүүллээ. Энэхүү зайд 98 тамирчин хоорондоо 30 секундын зайтай гараанаас гарсан бөгөөд манай тамирчин 96 дахь ээлж дээр уралдаанаа эхлүүлэв.
Өмнөх спринтийн уралдааны үеэр цаг агаар тогтуун сайхан байсан. Харин өнөөдөр Жанчхүүд тэнгэх хангай муухай аашилж, хүчтэй салхилж байна. Энэ нь тамирчдын тамирыг багагүй шавхаж байгаа нь тодорхой харагдаж байв. А.Энхтуулыг барианд орсон даруйд бид мэдээллийг шуурхай хүргэх болно.