Дэлхийд нэр алдраа цуурайтуулсан их зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн пост-драмын жүжгийг үзэгчдийн хүсэлтээр ирэх сарын 3-27-ны өдрүүдэд РЦНК-д дахин тоглохоор болжээ.
Романыг яруу найрагч, утга зохиол судлаач Я.Баяраа жүжгийн зохиолд хөрвүүлсэн. Найруулагч М.Батболд өмнө нь Германы суут зохиолч В.И.Гётегийн “Фауст” жүжгийн Монголд анхлан хүргэж байсан найруулагч. Тэрбээр “Гэм зэм” жүжгийн талаар “Би сэтгэцийн эмч мэргэжлээр суралцаж байсан. Тиймээс “Гэм зэм” роман надаар дамжиж хүмүүст хүрэх нь илүү тохиромжтой байх гэж бодсон. Мөн Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романы үйл явдал, утга санаа өнөөдрийн цаг үетэй яг нийцэж байгаа юм. Түүнчлэн энэ жүжиг пост-драм хэлбэрээр үзэгчдэд хүрнэ” гэсэн юм.