“Инвескор ББСБ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал ирэх сарын 9-нд болно

2022-02-09 09:301min0
х

“Инвескор ББСБ” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 01 тоот тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 14:00 цагт  цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсон байна. 

Хугацаа: 2022 оны 03-р сарын 09-ний өдрийн 14:00 цагт https://shareholder.invescore.mn цахим хаягаар хуралдуулна.

Бүртгэх өдөр: 2022 оны 2-р сарын 16-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудлууд: 

1. Компаниас олон нийтэд санал болгон нэмж гаргах энгийн хувьцаанаас Компанийн энгийн хувьцаа эзэмшигчийн тэргүүн ээлжинд худалдаж авах эрхийг эдлүүлэх эсэх

2. Бусад

Хурал зохион байгуулах коммисын бүрэлдэхүүн: Хурал зохион байгуулах комиссын дарга Р.Мөнхтөр болон гишүүдтэй холбоо барих, мэдээлэл авах утас: 88103947, 80002865, 80006606, 80004124, 80002292, 99992632, 80001326

Дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй