2022-02-11 17:471min00

БЭЭЖИН-2022: ОУХМ Б.Ачбадрах 65 дугаар байрт орлоо

51vk4q_273798798_5218402254845743_1689250956195116728_n_x974

Эх орноо төлөөлөн олимпын наадамд оролцож буй ОУХМ Б.Ачбадрах уралдаанаа дөнгөж сая дуусгалаа. Тэрбээр эрэгтэйчүүдийн 15 километрийн зайг 43:29.9 минутад туулж, 100 тамирчнаас 34-ийг нь ардаа орхин 65-р байр эзэллээ.

Харьцангуй их тамир шаардсан сонгодог техникээр уралдсан гэхэд 43:29 минутын амжилт үзүүлсэн нь тун сайн амжилт байв. Мөн 34 тамирчныг ардаа орхисон нь Пёнчаны олимпын амжилтаа үлэмж ахиулсан хэрэг байлаа. Түүний ард АНУ, Япон, Беларусь, Словен, Эстони, Латви, Украин, БНСУ зэрэг цанын спорт өндөр хөгжсөн орны тамирчид бичигджээ.

Энэ төрөлд Финландын Иво Нисканен 37:57.8 минутын амжилтаар түрүүлж, Оросын Александр Большунов 38:18.0, Норвегийн Йоханнес Хёсфлот Клебо 38:32.3 амжилтаар мөнгө, хүрэл медалийн эзэн болов.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй