Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд ХААН Банк Хөгжлийн банкнаас зээл авсан гэсэн мэдээлэл нийтлэгдээд байгаатай холбоотой энэхүү мэдэгдлийг гаргаж байна. ХААН Банк нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл болон түүнтэй адилтгах ямар нэг эх үүсвэрүүд аваагүй болохыг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Харин хүнсний хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлын нөөц бүрдүүлэх зорилгоор хүнсний улаанбуудайг импортлоход шаардлагатай 100 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан зээлдүүлэх “Хүнсний улаанбуудайн нөөц бүрдүүлэх” зээлийг Хөгжлийн банкнаас арилжааны банкуудаар явуулахаар санал болгосон бөгөөд энэ хүрээнд бид харилцагчдаа дэмжихээр 2021 оны 1-р сард 11 тэрбум төгрөгийн зээлийг хоёр аж ахуйн нэгжид дамжуулан зээлдүүлсэн болно. Уг харилцагчийн зээлүүд нь хугацаандаа хэвийн төлөгдөөд дуусах шатандаа явж байгаа төдийгүй нэг аж ахуйн нэгж нь зээлээ бүрэн төлсөн, нөгөө нь 155 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд байгууллагын бизнесийн нэр хүндэд халдсан, ор үндэсгүй, ташаа мэдээлэл гаргахгүй байхыг хүсье!
2022 оны 2-р сарын 11-ний өдөр. Баасан гараг