2021-02-23 15:28
burt.jpg
ЭЕШ болон МХБШ-ын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар 2021 оны 02 дугаар сарын 25-ны 09:00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчид болон багш нарт туслах зорилготой Боловсролын үнэлгээний төвийн “ЦАХИМ […]

2021-02-22 16:22
surgalt.jpg
Хоёрдугаар сарын 23-ны 06:00 цагаас эхлэн аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа нээхээр болсон. Үүнтэй холбоотойгоор үйл ажиллагаа нь эхэлж буй газруудад тавих нийтлэг шаардлагыг Засгийн газраас танилцууллаа. Үүнд: Мэргэжлийн болон хэлний сургалтын төвийн үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл, шаардлага:   Л.Баяр

2021-02-22 13:27
4444444444444-2-1024x600.jpg
Орон нутагт буюу коронавируст халдвар илрээгүй эрүүл бүсэд ирэх гуравдугаар сарын нэгнээс танхимын хичээл эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлллийн албаны дарга Ц.Ганзориг хэллээ. БШУЯ-наас орон нутагт ерөнхий боловсролын бүх шатны боловсролын байгууллага буюу сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн танхимын хичээлийн хуваарийг гаргаад байгаа гэнэ. Харин Улаанбаатар хотод бүх шатны боловсролын байгууллагыг танхимаар […]

2021-02-22 11:44
-хэл.png
“Монгол хэл”-ний дүрэмтэй холбогдох журамласан үгс маргаан дагуулсан “мөнхийн сэдэв” бололтой. Учир нь монгол хэл мөхөж байна, мөхөөгүй гэсэн хоёр талын байр суурьтай холбогдож эхлэсэн билээ. 2018 онд “Хэлний бодлогын үндэсний зөвлөл”-өөс гаргасан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” нь үгийн утга, гарвалийг баримтлахдаа үсгийн дүрмийг хэлний зүй тогтлоор нь багцалж тогтолцоонд оруулсан тул […]

2021-02-21 11:47
6031c990a7475.jpeg
НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага /ЮНЕСКО/-гаас 1999 онд зарласан “Олон улсын эх хэлний өдөр” өнөөдөр тохиож байна. Дэлхийн хэл, соёлын олон янз байдлыг дэмжих, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүрийн 2 дугаар сарын 21-ний өдрийг Олон улсын эх хэлний өдөр хэмээн зарласнаас хойш өдгөө дэлхийн олон улс оронд тэмдэглэдэг болсон билээ. Хоёр жилийн хугацаанд дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас 1.5 тэрбум оюутан сурагчид танхимаар суралцах боломжгүй болсон. Олон улс оронд зайн сургалтын нөхцөлийг хангалттай бүрдүүлээгүйгээс болж боловсролыг тэгш хүртээмжтэй олгоход бэрхшээл учирч байна. Иймээс ЮНЕСКО энэ жил буюу 2021 оныг “Нийгэм, боловсролын хүрээнд олон хэлний мэдлэгийг дэмжих өдөр” хэмээн зарлалаа. Ирэх 10 жилийн гол зорилт бол хүн төрөлхтний гайхамшигт өв хэлний олон янз байдлыг хадгалан хамгаалах явдал бөгөөд 2022-2032 онд “НҮБ-аас Уугуул хэлний олон улсын 10 жил”-ийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага

2021-02-17 11:49
UOK-1.jpeg
Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас ЕБС-ийн танхимын хичээлийг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх саналыг гаргаад байгаа билээ. Харин өчигдөр /2020.02.16/ болсон УОК-ын өргөтгөсөн хуралдааны үеэр Шадар сайд С.Амарсайхан танхимын хичээлийг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх нь эрсдэлтэй гэж үзсэн байна. Учир нь, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний арга хэмжээ хоёрдугаар сарын 23-нд дууснаар хүн амын дунд дархлаажуулалтын ажил эхэлж, […]

2021-02-16 12:00
ganzorig.jpeg
Коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр гуравдугаар сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх эсэх талаар сэтгүүлчийн асуултад Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг дараах хариултыг өгөв. -Боловсрол, шинжлэх ухааны яамнаас танхимын хичээлийг тодорхой квот тогтоогоод гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх саналтай байгаа. Гэхдээ дарааллын хувьд УОК хэлэлцээд Засгийн газар батлах ёстой. Тиймээс эцсийн шийдвэр гараагүй байна. […]

2021-02-16 10:45
ESH.jpg
Элсэлтийн Ерөнхий Шалгалт/ЭЕШ/ болон монгол хэл бичгийн шалгалтад шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар Улаанбаатар хотын цагаар 2021 оны 2 дугаар сарын 25-ны 09:00 цагаас эхлэн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй. Мөн Боловсролын үнэлгээний төвийн “ЦАХИМ ЗӨВЛӨХ” портал сайт http://help.eec.mn нь элсэлтийн […]

2021-02-15 13:12
surguuli1.jpg
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй сургуулиудад төрөөс хувьсах зардал өгөхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Тэгвэл Монголын хувийн хэвшлийн бага дунд сургуулиудын холбооноос БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд хандаж, хувьсах зардлыг зогсоох талаар албан ёсны шийдвэр гарвал төрөөс олгож буй хувьсах зардлыг авахаас татгалзан хэрэгжүүлэхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлсэн байна.   Л.Баяр