НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага /ЮНЕСКО/-гаас 1999 онд зарласан “Олон улсын эх хэлний өдөр” өнөөдөр тохиож байна.
Дэлхийн хэл, соёлын олон янз байдлыг дэмжих, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүрийн 2 дугаар сарын 21-ний өдрийг Олон улсын эх хэлний өдөр хэмээн зарласнаас хойш өдгөө дэлхийн олон улс оронд тэмдэглэдэг болсон билээ.
Хоёр жилийн хугацаанд дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас 1.5 тэрбум оюутан сурагчид танхимаар суралцах боломжгүй болсон. Олон улс оронд зайн сургалтын нөхцөлийг хангалттай бүрдүүлээгүйгээс болж боловсролыг тэгш хүртээмжтэй олгоход бэрхшээл учирч байна.
Иймээс ЮНЕСКО энэ жил буюу 2021 оныг “Нийгэм, боловсролын хүрээнд олон хэлний мэдлэгийг дэмжих өдөр” хэмээн зарлалаа. Ирэх 10 жилийн гол зорилт бол хүн төрөлхтний гайхамшигт өв хэлний олон янз байдлыг хадгалан хамгаалах явдал бөгөөд 2022-2032 онд “НҮБ-аас Уугуул хэлний олон улсын 10 жил”-ийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага