Арван саяас дээш төлбөртэй сургуулийн удирдлагууд хувьсах зардлаас татгалзахад бэлэн гэжээ
2021-02-15 13:12

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй сургуулиудад төрөөс хувьсах зардал өгөхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Тэгвэл Монголын хувийн хэвшлийн бага дунд сургуулиудын холбооноос БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд хандаж, хувьсах зардлыг зогсоох талаар албан ёсны шийдвэр гарвал төрөөс олгож буй хувьсах зардлыг авахаас татгалзан хэрэгжүүлэхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлсэн байна.
Л.Баяр