Орон нутагт буюу коронавируст халдвар илрээгүй эрүүл бүсэд ирэх гуравдугаар сарын нэгнээс танхимын хичээл эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлллийн албаны дарга Ц.Ганзориг хэллээ.
БШУЯ-наас орон нутагт ерөнхий боловсролын бүх шатны боловсролын байгууллага буюу сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн танхимын хичээлийн хуваарийг гаргаад байгаа гэнэ. Харин Улаанбаатар хотод бүх шатны боловсролын байгууллагыг танхимаар хичээллүүлэх нь одоогоор эрсдэлтэй хэмээн үзэж байна.
Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг маргаашаас бууруулахад хөл хөдөлгөөн нэмэгдэх бөгөөд мэргэжлийн байгууллагын хийсэн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн хэзээ, хэрхэн, яаж эхлүүлэхийг БШУЯ, УОК тодорхой мэдээлэх юм.
Б.Эрдэнэ