“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр 1000 хүн халдвар авах эрсдэлийг бууруулсан

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хариуллаа.
-“Нэг хаалга- нэг шижилгээ”-ний хүрээнд голомтод халдваруудыг багасгана гэж хэлж байсан. Энэ ажлын хүрээнд голомтод халдварууд яг хэдэн хувь буурсан вэ?
-“Нэг хаалга- Нэг шинжилгээ” ажил өнөөдөр12 дахь хоногтоо үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд нийт 102 хүнийг халдвартай байсныг илрүүлсэн. Нэг халдвартай хүн 10 хүнд халдвар тараана гэсэн эрсдэлийн тооцоо бий. Энэ тооцооллоор бид “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд 1000 хүн халдварлаж болох эрсдэлийг тогтоосон, мөн 10 гаруй голомтыг илрүүлсэн. “Нэг хаалга- нэг шижилгээ”-г эхлүүлэхээс өмнө нийт 130 гаруй голомт байгаагаа 10 гаруй нь идэвхтэй байна гэж мэдээлэлж байсан. Энэ 12 хоногийн хугацаанд хөл хөдөлгөөн 95-98 хувь хязгаарласан учир голомтуудыг хумих, хавьтлуудын тоог хязгаарлах тал дээр бодит үр дүн гарсан. Идэвхтэй байсан голомтууд хяналтад орсон гэдгийг мэргэжлийнхэн хэлж байгаа.
Л.Баяр