sur-1-1024x683.jpg
2021-02-26 17:46
Орон нутагт цэцэрлэг, ЕБС-ийн хичээлийг гуравдугаар сарын 1-нээс танхимаар эхлүүлэхтэй холбоотой цахим уулзалт хийж байна. Үүнтэй холбоотойгоор холбогдох шийдвэрүүдийг танилцуулах, хэрэгжилтийг хангах цахим уулзалтыг БШУЯ-наас аймаг, сумдын Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, ЕБС-ийн захирал, сургалтын менежерүүдтэй яг одоо хийж байна.   Л.Баяр

surguuli1.jpg
2021-02-26 17:02
Аймаг, сум, тосгон, баг дахь цэцэрлэг, сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг гуравдугаар сарын 1-ний өдрөөс танхимаар эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Бэлтгэл ажлын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сан, “Wash action” ТББ хамтран “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд COVID-19 болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” […]

aglgpa_154046773_924982871664161_606515955545672712_n_x974.jpg
2021-02-26 16:54
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хувь нэмрийг нь үнэлж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүсийг төрийн дээд шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо. Шагналыг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар нар гардуулав. Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, […]

hur-1.jpg
2021-02-25 14:53
ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр эхэлж байна. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлөл өглөө. ЭЕШ-ыг зургаадугаар сарын дундуур, Монгол хэл, бичгийн шалгалтыг тавдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна гэсэн мэдээллийг өглөө.   Л.Баяр

esh-1024x629.jpeg
2021-02-25 09:23
ЭЕШ болон МХБШ-ын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар Улаанбаатар хотын цагаар өнөөдөр 09:00 цагт эхэлж байна. Бүртгэл 2021 оны 4 дүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй. Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, […]

153465073_249984273509756_5277239412247786359_n_20210224065825-1024x515.jpg
2021-02-25 07:18
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт ажиллаж, хүүхдүүдийн амьдрах орчин, сурч боловсорч буй нөхцөлтэй танилцаж, холбогдох албаныханд үүрэг, чиглэл өглөө. 2020 оны 12дугаар сард тус төвд байсан өсвөр насны хөвгүүн хүчирхийлэлд өртсөн асуудал үүсэж, нийгэмд багагүй шүүмжлэл дагуулсан. Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг ажиллан, хүчирхийлэлд өртсөн хүүг […]

suragch-2.jpg
2021-02-24 15:53
Нийслэлийн боловсролын газраас “Ковид-19” цар тахлын үе дэх боловсролын салбарын нөхцөл байдал, теле болон цахим хичээлийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд ахлах ангид 45124, дунд ангид 100634 бага ангид 172620 хүүхэд суралцаж байна. Нийт 450-460 мянган сургууль, цэцэрлэгт суралцагчид болон багш сурган хүмүүжүүлэгч боловсролын салбарт ажиллаж амьдарч, сурч хүмүүжиж байгаа аж. Бүх шатны […]

-1024x683.jpg
2021-02-24 12:59
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр боллоо. Аймаг, сум, тосгон, баг дахь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхэд харах төвийн хичээлийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо. Танхимын сургалтыг зөвхөн хоцрогдол арилгах чиглэлээр хэсэгчилсэн байдлаар явуулна. Гэхдээ хүүхэд, эцэг, эх, асран хамгаалагч нь танхим, теле болон цахим сургалтын […]

zasag-3-1024x683.jpg
2021-02-24 10:24
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан өглөө 08:00 цагаас эхлэн үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл хангах тухай асуудлыг засгийн газарт танилцуулж байна. Хөл хориог цуцалсантай холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг 03-р сарын 10-ны өдрөөс эхлүүлэх бэлтгэл ажлыг хийж байгаа. Уг асуудлыг хэрхэх ямар […]

suyl.jpg
2021-02-24 08:58
БНСУ-ын Хууль зүйн яамнас КОВИД-19 цар тахлын улмаас нутаг буцах хугацаа нь хойшлогдсон, тодорхойгүй байгаа гадаад иргэдийн их дээд сургуульд суралцах “D-2” ангиллын виз авах хүсэлтийг 2021 оны гуравдугаар сарын 5-ны өдрийг хүртэл хүлээн авч шийдвэрлэх түр журмыг гаргасан байна. БНСУ-ын их дээд сургуульд суралцах боломжтой “D-2” ангиллын виз авах хүсэлтийг дараах иргэд гаргах боломжтой. […]