Нийслэлийн боловсролын газраас “Ковид-19” цар тахлын үе дэх боловсролын салбарын нөхцөл байдал, теле болон цахим хичээлийн үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн хэмжээнд ахлах ангид 45124, дунд ангид 100634 бага ангид 172620 хүүхэд суралцаж байна. Нийт 450-460 мянган сургууль, цэцэрлэгт суралцагчид болон багш сурган хүмүүжүүлэгч боловсролын салбарт ажиллаж амьдарч, сурч хүмүүжиж байгаа аж.
Бүх шатны боловсролын байгууллагын хичээл 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс зогссон. Нэг сард нэг долоо хоног, есдүгээр сараас хойш 11 долоо хоног танхимаар, нийт өнгөрсөн жил 12 долоо хоног танхим, 20 долоо хоногт теле, цахим хэлбэрээр сургалтын үйл ажиллагаа явагдсан байна.
Танхимын бус хэлбэрээр сургалтын үйл ажиллагаа явагдах үед нийслэлийн хэмжээнд:
СӨБ: 80.1 хувьтай
Сургууль: 88 – 89 хувьтай байжээ.
Теле хичээлд хамрагдаж чадахгүй байгаа шалтгааны тухайд:
Сургуулийн 1730 хүүхэд өвчтэй хөгжлийн бэрхшээлтэй, интернет орчин байхгүй, тв, дата ашиглах боломжгүй гэсэн шалтгаанаар цахим хичээлд хамрагдаж чадаагүй байна.
Л.Баяр