Оросын үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг «Спутник V» вакцин бол экспортын хит гэж Швейцарын Neue Zurcher Zeitung хэвлэлд бичжээ.
Тус хэвлэлд Оросын бэлдмэл Biontech/Pfizer, Moderna-гийн вакцинуудаас юугаараа давуу талтайг жагсаасан байна. Тухайлбал ОХУ-ын вакцин хэдийн судлагдсан аденовирусийн суурин дээр хийсэн гэдгээрээ найдвар төрүүлж байгаа гэнэ. Үүнээс гадна AstraZeneca-гийн ижил төрлийн бүтэцтэй вакцинтай харьцуулахад үр дүн нь илүү өндөр гэсэн байна.
Түүнчлэн «Спутник V»-ийн үнэ дэлхийн зах зээл дээр нэг тун нь $10 гэж байгаа нь харьцангуй хямд. Эцэст нь вакциныг 8 хүртэлх градуст хадгалж болдог давуу талтай гэжээ. Энэ бүх давуу талыг харгалзан үзээд Оросын вакцин бол “экспортын хит” гэсэн дүгнэлт гаргажээ.
Японы шинжээчид Казүхико Фүжи ч мөн Оросын «Спутник V»-ийг коронавирусийн эсрэг олон вакцинтай харьцуулж үзээд, үр дүн нь 92% гэж үнэлсэн юм.