updown2022-01-27 12:53
09pusm_272708943_4792705007463310_2184667186588769509_n_x974.jpg
1min0
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн нийт 4,101 багш бага боловсролын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга зүйд суралцуулах цахим сургалтад хамрагджээ. Сургалтыг цахим болон танхим хосолсон сургалтыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах ур чадварыг нэмэгдүүлэх, хичээлийн зохион байгуулалт, менежментээр хангах зорилгоор нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулсан байна. Багш нар дээрх сургалтаар монгол хэл, […]

updown2022-01-26 15:12
_ширээ.jpg
1min0
БШУЯ-наас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн хоцрогдлыг нөхөх үүднээс “medlee.mn” цахим хуудас ажиллуулж эхэлсэн байна. Улсын хэмжээнд хийсэн судалгаагаар хичээлийн хоцрогдол 60 хувьтай байгаа бөгөөд энэ үзүүлэлт 1-3 дугаар ангийнханд илүү байгааг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэв. “Medlee.mn” цахим хуудсанд Монгол Улсын шилдэг багш нарын хичээлийг байрлуулж байгаа бөгөөд хүүхдүүд бүх төрлийн хичээлийг үзэх боломжтой […]

updown2022-01-26 14:56
.jpg
1min0
Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хичээл сургалтын үйл ажиллагаанд тодорхой зохицуулалтыг хийхээр Засгийн газраас өнөөдөр шийдвэрлэв. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралтыг долоо хоногоор хойшлуулав. Харин МСҮТ болон их, дээд сургуулийн хичээл хоёрдугаар сарын 7-ноос эхэлнэ гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд мэдээллээ. Сайд Л.Энх-Амгалан “МСҮТ болон их, дээд сургуулийн хичээл хоёрдугаар сарын 7-ноос цахимаар хичээллэж эхэлнэ. […]

updown2022-01-26 14:53
6f92e2919ebff1c043db930540485244.jpg
1min0
Цэцэрлэгийн танхимын сургалт хэзээ эхлэх талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Цэцэрлэгүүд сургуулийн амралттай зэрэгцэн амардаг байсан. Харин сүүлийн хоёр жил хөл хориотой байсан учир энэ жил хүүхдүүдийг аль болох цэцэрлэгт хамруулах бодлого барьсан тул өнөөдөр ч цэцэрлэг нээлттэй бий. Хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн 3, 4, 5 настай хүүхдүүдийг хамруулна” гэлээ. Цэцэрлэгт 3-5 […]

updown2022-01-24 17:45
download-20.jpg
1min0
Коронавируст халдварын шинээр илрэх тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа тул сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах саналыг Эрдэмтдийн зөвлөлөөс танилцуулсан. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Эрдэмтдийн зөвлөл зэрэг байгууллага өөрсдийн санал, үндэслэлүүдийг боловсруулснаар Улсын Онцгой комисст маргааш хүргүүлж,  Улсын Онцгой комиссоос Лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна. […]

updown2022-01-24 13:32
272625628_144982904578313_6513376848992155746_n-123203-1723681572-1280x1280.jpeg
1min0
Дархан-Уул аймагт АШУҮИС, ШУТИС, ХААИС-ийн харьяа сургуулиуд үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр сургуулиудад нийт 2,272 оюутан суралцаж, 137 үндсэн багш ажилладаг байна. Засгийн газрын тогтоолоор төрийн өмчийн сургуулиудыг сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу их сургуулиудын хотхоны 16 га талбайд дахин төлөвлөлт хийж, шаардлагатай дэд бүтцийг байгуулах аж. Мөн шинээр 30 га талбайд Дархан […]

updown2022-01-20 09:54
R-32.jpg
1min0
Оюутны хөгжлийн зээлийг 2022-2023 оны хаврын улиралд өмнө нь зээлээр суралцаж байсан болон тэргүүлэх мэргэжлээр сурч байгаа оюутнуудад олгоно гэв. Их сургуулиудын хичээл сонгол энэ сарын 26-наас эхлэх төлөвтэй байгаа ч одоог хүртэл оюутны хөгжлийн зээлийн хүсэлт авч эхлээгүй байна. Боловсорлын зээлийн сангаас энэ талаар тодруулахад “Бид оюутнуудын квотоо тодорхойлоод яамруу явуулсан байгаа, яамнаас хариу […]

updown2022-01-18 15:44
126r_surguuli6-163003-1113981482-1.jpeg
1min0
Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан “Омикрон хувилбарын давлагаа үүсвэл дахин 5х9 зарчмаар хичээллэхийг үгүйсгэхгүй” хэмээн өмнө нь мэдэгдсэн. ЕБС-ийн сурагчдын 45 хоногийн амралт дуусаж, сар хүрэхгүй хугацааны дараа буюу хоёрдугаар сарын 7-нд удаах улирлын хичээл эхэлнэ. Тэгвэл сурагчид ямар хэлбэрээр хичээллэх талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад “Хичээл сургалтын үйл ажиллагааг ямар […]

updown2022-01-17 17:17
1001-810x500.jpg
1min0
Боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд БҮТ нь БМТТ, Мэксим консалтинг компани, Хөвсгөл аймгийн Боловсролын газартай хамтран www.exam.edu.mn системийг ашиглан ЭЕШ-ын 10 хичээлийн жишиг даалгавраар ТАБЛЕТ-д суурилсан турших шалгалтыг 2022.01.15-ны өдөр Мөрөн хотод амжилттай зохион байгууллаа. Шалгалтад тус аймгийн 12 дугаар ангийн 293 суралцагчид оролцож, шалгалтын үр дүнгээ даалгавар гүйцэтгэсний дараа шууд харсан ба тухайн шалгуулагч ямар цаг […]

updown2022-01-14 08:55
.Энх-Амгалан-580x365.jpg
1min0
Засгийн газраас “Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталж ажлын хэсгийн ахлагчаар БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг томилжээ. Тогтоолын дагуу хэлний бодлогын үндэсний зөвлөлийн хурлыг өнөөдөр зохион байгуулж “Үндэсний бичгийн хөтөлбөр”-ийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаж, гурван дэд ажлын хэсэг байгуулсан байна. Энэ талаар БШУ-ны сайд “Төрийн байгууллагууд албан бичгээ үндэсний болон крилл гэсэн хос […]