БШУЯ-наас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн хоцрогдлыг нөхөх үүднээс “medlee.mn” цахим хуудас ажиллуулж эхэлсэн байна.
Улсын хэмжээнд хийсэн судалгаагаар хичээлийн хоцрогдол 60 хувьтай байгаа бөгөөд энэ үзүүлэлт 1-3 дугаар ангийнханд илүү байгааг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэв.
“Medlee.mn” цахим хуудсанд Монгол Улсын шилдэг багш нарын хичээлийг байрлуулж байгаа бөгөөд хүүхдүүд бүх төрлийн хичээлийг үзэх боломжтой аж.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, “Орон нутагт цахим хичээлийн хүртээмж хангалтгүй байгаа тул 45 лаборатори сургуульд видео хичээлийг бэлтгэх студи байгуулж, багш нар видео хичээлээ бэлтгэх боломжийг олгож байна” гэлээ.