Коронавируст халдварын шинээр илрэх тохиолдлын тоо нэмэгдсээр байгаа тул сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг эхлүүлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах саналыг Эрдэмтдийн зөвлөлөөс танилцуулсан. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Эрдэмтдийн зөвлөл зэрэг байгууллага өөрсдийн санал, үндэслэлүүдийг боловсруулснаар Улсын Онцгой комисст маргааш хүргүүлж, Улсын Онцгой комиссоос Лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна.
Ерөнхий боловсролын сургуулийн болон цэцэрлэгийн танхимын сургалт хоёрдугаар сарын 7-нд эхлэх товтой байгаа юм. Гэхдээ энэхүү санал нь зөвхөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн танхимын хичээлтэй холбоотой тул их, дээд сургуулийн хоёрдугаар улирлын хичээлийн хугацаанд өөрчлөлт орох эсэх нь тодорхой бус байна.