халдлага.jpg

2017-06-08 13:52
Лондоны халдлагын гурав дахь оролцогч нь Марокко гаралтай Италийн иргэн Юссеф Загба байсан тухай Британийн цагдаагийн газраас мэдээллээ. Алан хядагч өмнө нь Британийн тусгай албаны хараа хяналтад байгаагүй аж. Үүнээс өмнө хоёр алан хядагчийн нэрийг зарласан билээ. Загбагийн ээж Италийн хойд хэсэгт аж төрдөг аж. Харин алан хядагч өөрөө Мароккагийн Фес хотод 1995 онд төржээ.

ислам.jpg

2017-06-08 13:38
Ираны Тегеран хотод болсон халдлагын хариуцлагыг “Исламын улс” бүлэглэл хүлээлээ. Өчигдөр тус хотод Ираны парламент, Хомейнийн бунханд нэгэн зэрэг халдлага гарсан юм. Халдлагын улмаас 13 хүн амиа алдсан байна.

Саятан.jpg

2017-06-08 13:06
Их Британид 70 настай саятан, улстөрийн зүтгэлтэн Дерек Мур нохойнхоо санамсаргүй хөдөлгөсөн тракторт мөргүүлсний дараа зүрхний шигдээс тусч, нас баржээ. Нохой хүнийг трактороор дайрсан хэрэг өнгөрсөн ням гарагт Хойд Сомерсет гүнлэгийн Хьюиш сууринд болсон байна.

Katar.jpg

2017-06-08 12:29
[starbox] Энэ долоо хоногт Катар улстай дипломат харилцаагаа тасалсан ес дэх улсаар Мавритан орж байна. Тус улсын ГХЯ-ны мэдэгдэлд “Катар улс алан хядах байгууллагыг дэмжих, хэт даврагсдын үзлийг түгээн дэлгэрүүлэх бодлоготой холбогдсон” гэж дурджээ. Өнгөрсөн даваа гарагт Саудын Араб, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират улс, Египет, Йемен, Мальдивын Бүгд найрамдах улс Катартай дипломат харилцаагаа тасалсан билээ. […]

Энэтхэг-1.jpg

2017-06-08 10:50
[starbox] Энэтхэгийн сансар судлалын байгууллага (ISRO) 640 тонн жинтэй хамгийн хүнд пуужингаараа 3000 кг жинтэй хиймэл дагуул сансрын тойрогт гаргасан өдрийг түүхэн өдөр хэмээн нэрлэлээ. Дүүрэн хүнтэй “Боинг 747” тавыг, эсвэл нас биед хүрсэн 200 зааныг нийлүүлсэнтэй тэнцэхүйц уг пуужинг өөрсдийн технологийг ашиглан хөөргөжээ. Энэхүү хөөргөлтийг хэдэн арван жилийн турш төлөвлөсөн юм. Энэтхэг улсыг хүн […]

Иран.jpg

2017-06-07 17:07
Өнөө өглөө (2017.06.07) Иранын Парламентын ордон болон өмнөд хэсэгт орших Хоменейн бунханд буутай этгээдүүд зэрэг халдлага үйлдсэн хэрэг гарчээ. Парламентын ордонд нэг хүн амиа алдаж гурван хүн шархадсан бол хааны бунханд байсан хүмүүсээс таван хүн шархдаж нэг нь нас барсан байна. Зэвсэглэсэн этгээдүүд ямар учир шалтгаантай гэмгүй иргэд рүү гал нээж бөмбөг дэлбэлсэн нь одоогоор […]


2017-06-07 11:07
Хятадын Хубэй мужийн Вуханы нисэх онгоцны буудлаас Парис хүрэх нислэгт суух ёстой байсан залуу эмэгтэй бүртгэлийн ажилтны биед халдан танхайрчээ. Тэрээр Хятадын Хубэй мужийн Вуханы нисэх онгоцны буудлаас Парис хүрэх нислэгээсээ 14 минут хоцорч  нислэг нь цуцлагдсанд уурласан байна. Түүний энэ үйлдэлд Эйр Франц ареа компани хар жагсаалтанд оруулж, 10 хоног тус компанийн онгоцонд суухыг […]

flyingfear1.jpg

2017-06-07 09:27
Австралийн Олбери хотын нисэх онгоцны буудал 42 зорчигчийг онгоцноос яаралтай буулгажээ. Энэхүү үйлдэл хийсэн шалтгаан нь онгоцны угаалгын өрөөнөөс заналхийллийн захидал олдсонтой холбоотой юм байна. Цагдаагийн газрынхан нэгжлэг хийгээд захидлаас өөр сэжигтэй зүйл огт олоогүй аж. Гэхдээ нэг хүнийг сэжиглэн баривчилжээ.

image-965024-860_poster_16x9-kibx-965024.jpg

2017-06-07 09:10
Чехийн Засгийн газар Европын холбооны хүрээнд дүрвэгсдийг шударга хуваарилах тухай Брюсселийн шийдвэрийг албан ёсоор эсэргүүцэж байгаагаа зарлалаа. Тус улс энэ оны есдүгээр сар хүртэл Итали, Грект ирсэн дүрвэгчдээс авахгүй байхаар шийдвэрлэжээ. Харин ирэх есдүгээр сард цагаачдын хүлээн авах квотын хугацаа дуусах юм.

nintchdbpict000297031066.jpg

2017-06-07 09:06
Францын өмнөд хэсгийн тэнгисийн ойролцоох нэгэн жижигхэн хотод нэг сарын хугацаанд гэрийн тэжээвэр, золбин нийлсэн 200 гаруй муур үхжээ. “Үл тайлагдах муурын цуврал алуурчин”-ы хохирогчид Монпельегээс өмнө зүгт 90 км-т орших Сен-Пьер-ла-Мер хотод өсөж үржиж байжээ. Муур үхэж буй шалтгааныг хулгана, хархны хорноос болсон байж болзошгүй гэх мэдээлэл ч байна. Үүнээс гадна нутгийн иргэд энэхүү […]