Японы палеонтлогчид 100 сая жилийн өмнө амьдарч байсан аварга үлэг гүрвэлийн чулуужсан ясыг илрүүлжээ. Хоккайдо уулнаас олдсон энэ олдвор тус улсын түүхэн дэх хамгийн анхны бүтэн үлэг гүрвэлийн араг яс юм байна. Энэ өвсөн тэжээлт амьтаны биеийн урт нь найман метр аж.
Палеонтлогичид анх 2013 онд малтлагаа эхлүүлсэн бөгөөд саяханыг хүртэл аварга биетний бүтэн араг ясыг цуглуулжээ. Тэдний хэлж буйгаар энэ амьтан нугасан хошуут үлэг гүрвэлийн төрөлд хамрагдаж байсан гэнэ. Япончууд энэ олдвороо Мүкаварүю гэж нэрлэсэн нь луу гэсэн утгыг илэрхийлж байгаа аж.