Манай улсад бага насны хүүхдийн дундах шүдний цоорол, өвчин чимээгүй тахлын хэмжээнд хүрээд байна.   Судалгаагаар 2014 онд 3-5 настай хүүхдүүдийн дунд 79 хувь, 6-8 настнуудын дунд 85 хувь,12 настай хүүхдүүдийн дунд энэ өвчний тархалт 94 хувьтай байна гэсэн дүгнэлт гарсан нь шүдний өвчлөл хэр өссөнийг харуулж буй.

Хүүхдийн сүүн шүдийг хамаагүй эрт авбал дараагийнх нь шүд ургахдаа гажиг үүсдэг  байна. Эмч нарын хэлсэнээр хүүхдийн шүдийг заавал авах шаардлага гарсан тохиолдолд л авдаг аж.

Нэг л унасан, өвчилсөн бол насан туршдаа нөхөн сэргээгддэггүй эрхтний нэг нь шүд юм. Шүдийг  авахуулсанаар  тухайн идэж байгаа бүтээгдэхүүнээ бүрэн гүйцэд буталж чадахгүй байдалд хүрдэг тул ходоодноос бусад эрхтэний үйл ажиллагаа алдагдаж олонхи өвчин, хорт  хавдрын эх үүсвэр болдог аюултай аж.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн