Эцгийнхээ залгамжлагч гэгдэж байсан Муаммар Каддафийн хоёр дахь хүү Сафи аль-Ислам өнгөрсөн зургаан жил Ливийн Зинтан хотод цэргийнхний хараа хяналтад хоригдож байсан бөгөөд өнгөрсөн баасан гаригт эрх чөлөөтэй болжээ.
Түүнийг нутгийн зүүн хэсэгт хяналтаа тогтоосон “түр засгийн газар”-ын хүсэлтийн дагуу өршөөл үзүүлж, ялаас чөлөөлсөн байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар түүнийг олон нийтэд харуулаагүй аж. Сайф одоогоор Байда хотод төрөл төрөгсдийн хамт байгаа юм байна.
Ливийн баруун хэсэгт төвлөрөөд буй, НҮБ-ын дэмжлэг хүлээсэн Ливийн эв нэгдлийн Засгийн газрын шүүх 2011 онд түүнд цаазын ял оноосон байдаг. Түүнчлэн босогчдыг хүчээр дарах гэсэн Муаммар Каддафийн дарангуйллын үед хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр Олон улсын гэмт хэргийн шүүх Саифыг буруутгаж байсан юм.