Фэйсбүүк өнгөрсөн шөнө бахархлын тугны реакцыг шинээр нэмжээ. Фэйсбүүк компани “Бид энэхүү реакцийг нэмснээр олон нийтээр бүгдийг нь дэмжиж буй хэрэг гэж итгэж байна.Тиймээс Бахархлын өдрүүдийг шинэ реакц нэмэн хайр болон ялгаатай байдлыг дэмжин тэмдэглэж байна” хэмээжээ.
Учир нь зургаадугаар сарыг дэлхийн олон оронд ЛГБТ (Лесби, Гей, Бисекс, Трансжендер) олон нийтийн бахархлын өдөр болгон тэмдэглэдэг. Солонгын туг нь ЛГБТ хүмүүсийн билэг тэмдэг юм.
Харин Монгол Улсын хувьд ЛГБТ бахархлын өдрийг наймдугаар сарын сүүлчийн долоо хоногийн 5 дахь өдрөөс эхлэн 10 өдрийн хугацаанд “Тэгш эрх Бахархлын өдрүүд” нэртэйгээр тэмдэглэн өнгөрүүлдэг юм.
Эх сурвалж: http://itoim.mn/index.php/site/news/9741