Мексикийн жуулчны газрын ойролцоо 14 хүний цогцос олджээ

2017-06-09 14:211min0
Meksik

Мексикийн Сан Жозе дел Кабогийн жуулчны газрын ойролцоо  11 эрэгтэй, 3 эмэгтэй хүний цогцос өнгөрсөн  мягмар гаригт  олдсон байна. Прокурорын байгууллага нас барагсдыг танихаар яснаас нь дээж аван  шинжилгээ хийж байгаа аж.

Тус амралтын газар нь Бажа мужийн өмнөд захад оршидог бөгөөд нутгийн энэ хэсэгт хар тамхины бүлэглэлүүдийн хоорондын зөрчилдөөн байнга гардаг гэнэ. Мөн Тамаулипас, Веракруз, Морелос, Гуэрреро зэрэг мужаас олон хүний цогцос олддог төдийгүй  зарим тохиолдолд бүр зуу зуун хүний цогцос олддог юм байна. Энэ хэргээр 2007 онд  30 мянган сураггүй болсон тохиолдол бий.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй