индонез.jpg

2017-08-21 12:39
Зүүн Өмнөд Азийн 29 дүгээр их наадмыг зохион байгуулагч Малайз улс Индонезийн далбааг Польшийн далбаатай андуурч, алдаа гаргажээ. Индонезийн төлөөлөгч Эрик Тохир зохион байгуулагчдад гомдолтой байгаагаа мэдэгдэж, бүх хэвлэмэл материалыг шинэчлэх шаардлага тавьсан байна.

үер.jpg

2017-08-21 12:19
Энэтхэгийн зүүн хэсэгт орших Бихар мужид болсон үерт амиа алдагсдын тоо 153-аас 202 болж нэмэгджээ. Үүнээс гадна 12 сая гаруй хүн үерийн бүсэд байна. Үндэсний байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах газрын ням гарагийн мэдээллээс үзэхэд Бихар, Ассам, Баруун Бенгал, Уттар-Прадеш зэрэг мужуудад аадар борооны улмаас ганцхан долоо хоногийн дотор 412 хүн амиа алдсан аж. Энд […]

Диброва.jpg

2017-08-21 12:09
Оросын телевизийн нэрт хөтлөгч Дмитрий Дибровын эхнэр, гурван хүүхдийн ээж Полина Диброва “Оросын мисс хатагтай-2017” тэмцээнд түрүүлжээ. Тэрбээр гурван хүүхдээ өсөж том болсон тул ээжээрээ бахархаасай гэсэндээ тус тэмцээнд оролцсон гэнэ. Тэмцээнд нийт 24 сайхан бүсгүй өрсөлджээ.

сөүл.jpg

2017-08-21 11:53
Өмнөд Солонгост “STX Offshore & Shipbuilding” үйлдвэрт  нефть зөөвөрлөгч онгоцонд гарсан дэлбэрэлтийн улмаас дөрвөн хүн амиа алджээ. Энэ хэрэг нийслэл Сөүлээс зүүн урагш 450 Чанвон хотод гарсан байна. Амиа алдагсад тус байгууллагын ажилчид байсан аж.

terror.jpg

2017-08-21 11:50
Барселона хотод явган хүний зам дээр цагаан фургон гудамжаар явсан хүмүүсийг дайрсаны дараа ийм хэрэг  дэлхийн хэд хэдэн хотуудад гарлаа. 14 хүн амиа алдаж, зуу гаруй хүн шархадсаны дараа дэлхийн томоохон хотууд аюулгүй байдлынн арга хэмжээ авна гэж амлав. Автомашиныг террорын зэвсэг болгон ашиглаж байгаа энэ төрлийн халдлагаас хотууд хүмүүсийг хэрхэн хамгаалах гэж байна вэ. […]

Сири.jpg

2017-08-21 11:44
Сирийн Засгийн газрын цэргүүд Ливаны “Хезболла” хөдөлгөөний дайчидтай хамтран хил дээрх 87 км.кв талбай дээр “Исламын улс” алан хядах бүлэглэлийн дайчдыг бут цохижээ. Тэд ийнхүү Исламын улсын эзэлсэн баруун Каламуны 155 км.кв талбай газраас 87 км.кв-ыг чөлөөлсөн байна.

malkolm.jpg

2017-08-21 11:25
Австралийн Ерөнхий сайд Малькольм Тернбулл хүн амаа алан хядах аюул заналхийллээс, ялангуяа авто тээвэр ашиглан үйлдсэн аллагаас хамгаалах шинэ төлөвлөгөөгөө танилцууллаа. Тэрбээр барилгын компаниудыг төсөлдөө автомашин ашигласан халдлагаас урьдчилан сэргийлэх механизм ашиглахыг уриалсан байна. Өнгөрсөн онд Францын Ницце хотод автомашинтай халдлага гарч, 84 хүн амиа үрэгдсэний дараа Австрали улс олон хүнтэй газраар хамгаалах стратеги байгуулсан […]

ANU-1.jpg

2017-08-21 10:32
ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп даваа гарагт Афганистан дахь Америкийн цэргийн бие бүрэлдэхүүнээ нэмэгдүүлэх мөн тус улс руу нэмж 4000 орчим цэрэг илгээх тухайгаа зарлана. Энэ тухай ням гарагт CBS телевиз Вашингтоны Засаг захиргааны эх сурвалжийг иш татан мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Д.Трамп АНУ-ын Афганистан, Өмнөд Азид баримтлах шинэ стратегийнхаа тухай ярих аж. Өмнөд Ази нь […]

ATM.jpg

2017-08-21 10:18
АНУ-ын Аркансас муж улсын Конуэй хотод АТМ хулгайлсан хэргийн талаар мэдээлэл өгөхийг цагдаа нар олон нийтээс хүсчээ. Энэ хэрэг өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт шөнийн 03:30 цагт  болсон байна. Хяналтын камерт бэлэн мөнгөний машиныг  сэрээт өргөгч машинаар хулгайлж буй бичлэг үлдсэн хэдий ч хулгайчдын нүүр царай харагдахгүй байгаа аж. Одоогоор алдагдсан АТМ-д хэр их бэлэн […]

bgaa.jpg

2017-08-21 09:45
Баасан (2017.08.17) Финляндын Турку хотын төв талбайд хутгаар зэвсэглэн этгээд хүмүүст халдав. Цагдаагийн байгууллага энэ халдлагыг Марокко Улсын иргэн, 18 настай залуу үйлдсэн гэж мэдээлжээ. Цагдаа нар гарсан хэргийг эхлээд аллага хэмээн мөрдсөн ч нэмэлт мэдээлэлтэй болсны дараа үүнийг террорын зорилгоор хийсэн халдлага гэж үзсэн байна. Тус улсын Эрүүгийн цагдаагийн төлөөлөгч энэ довтолгоонд амь үрэгдсэн хүмүүсийн […]