Цагдаагаас зугтсан жолооч хууль сахиулагчид халджээ

2017-08-22 09:151min0
avtomashin

Исландын нийслэл Рейкьявикаас холгүйхэн орших Кеблавик олон улсын нисэх онгоцны буудлын хүлээлгийн заал руу цагдаагаас зугтаж явсан нэгэн жолооч машинтайгаа дайран оржээ. Тэрбээр цагдаа нарыг дохиход бууж өгсний тэмдэг болгон гараа өргөн гарч ирснээ ойртон ирсэн цагдаагийн офицер руу дайрч, дараа нь зам дээр байсан машинаас нэг эмэгтэйг татан буулгаад зугтжээ. Гэмт этгээд 20 орчим настай аж.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй