2007 оны дэлхийн санхүүгийн зах зээлийн хямрал арван жилийн дотор Их Британий орон сууцны зах зээлийг эрсдэлд оруулжээ. Их Британий 2009 оны хоёрдугаар сараас эхлэн байрны дундаж үнэ уруудсаар 2016 оны хагас жилд 1.65 сая байр эргэлтэд оролгүй гацсан байна.
Үл хөдлөх хөрөнгийн зөвлөхүүдийн тайланд “Savills” орон сууцны судалгааны төвийн захирлын “Дэлхийн санхүүгийн хямрал Их Британийн орон сууцны зах зээлийн үндсэн үйл ажиллагааг үндсээр нь өөрчилсөн. Орон сууцны зах зээл “The Bank of Mum and Dad” банкнаас ихээхэн хамааралтай байдаг. Тус банк орон сууц худалдан авагчдад хүрч ажилладаг, тэдний худалдан авах ажиллагаанд тусалж, хувийн түрээсийн салбарт илүү их эрэлт хэрэгцээг бий болгон, их хэмжээний гүйлгээ хийдэг гэсэн мөр тусгагджээ.
Мөн тайланд Их Британи дайнаас хойшхи гүн гүнзгий хямарч байгаагүй бөгөөд одоо ийм хэмжээний хямралыг орон сууцны зах зээлд мэдэрч байна. “The Bank of Mum and Dad” гэхэд зээлээр худалдаалах үйл явцыг дэмжиж байгаа ч орон сууцны өсөлт удааширч байна хэмээн дурдсан байна.
Их Британы орон сууцны зах зээлд ямар үйл явц болж байна вэ?
Борлуулалт буурчээ: Эдийн засгийн тодорхой бус байдал нь орон сууц худалдан авах, борлуулах тоог цөөрүүлж, Их Британий зах зээл хямралын дараах огцом уналтыг бүрэн нөхөж чадаагүй байна. Үүнд brexit болон тэмдэгтийн хураамж нөлөөлжээ. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Их Британийн байшин худалдан авалт 312 тэрбум паунд байсан бол 2017 оны гуравдугаар сараас 30 тэрбум паундаар буурчээ.
Моргэйжийн зээл мөн буурав: Өрхийн худалдан авалтын санхүүжилтийн эх үүсвэр өнгөрсөн арван жилд багссан нь өр төлбөр, моргейжийн зээл хэлбэрээр байшин худалдан авах явц мөн буурчээ. Их Британид моргейжийн зээлийн санхүүжилтийн 43 хувийг банк санхүүжүүлдэг. Энэ нь өр төлбөртэй орон сууц болон бусад орон сууцны өсөлтөөс зайлсхийх зорилготой санхүүгийн хямралын дараа ордог ипотекийн зохицуулалтын арга хэмжээний нэг юм. Зээлийн хязгаарлалт, зээлийн хямрал хэр зэрэг урт удаан үргэлжлэх вэ. Зээлд ч бас өв залгамжлал байх хэрэгтэй гэсэн асуудал хөндөгдөж эхэлжээ.
Хувийн хэвшлийн түрээс өсчээ: “The Bank of Mum and Dad” банк Их Британийн хамгийн том зээлдүүлэгчдийн нэг. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн борлуулалт, өрхийн орон сууцны худалдан авалтыг ихээхэн дэмждэг. Английн ес дэх том зээлдэгчийн үүрэг гүйцэтгэж байгаа тус банк 2016 онд орон сууцны 306.000 хөрөнгө оруулалтын гэрээг санхүүжүүлж, 77 тэрбум фунт стерлингийн зээл олгосон байна. 2017 оны гуравдугаар сард орон сууц анх удаа худалдан авч байгаа зээлдэгчдэд олгосон зээлийн хэмжээ 10 тэрбум паундаас давжээ. Үүний 4.2 тэрбум паундыг Засгийн газрын тусламжийн хөтөлбөрөөс олгосон байна. Энэ нь хувийн хэвшлийн түрээс ихээхэн өргөжин тэлсэнтэй холбоотой гэнэ. Энэ үйл явц нь ирэх жилүүдэд үл хөдлөх хөрөнгийн эрэлтийг өсөх төлөвтэй гэсэн найдлагыг төрүүлж байгаа аж.
“Арилжаа” хурдан хугацаанд өрндөг: Зээлийн төлбөрөө хийж чадаагүй үл хөдлөх хөрөнгө, орон сууцаа алдаж байгаа хүмүүсийн хөрөнгийг зах зээлд зарж борлуулах арилжаа түргэн хугацаанд болж өнгөрдөг байна. Арилжааны дараа эд хөрөнгө шилжүүлэх үйл явц өрнөдөг. Ийм хатуу чанга гэргээгээр олгох зээл шинээр олгож байгаа зээлийн 1.2 хувийг бүрдүүлдэг байна.
Эх сурвалж: businessinsider.com