буудах.jpg

2017-09-22 14:38
АНУ-ын Оклахома хотод өнгөрсөн мягмар гаригт (2017.09.19) Магдиэль Санчес хэмээх 35 настай сонсголын бэрхшээлтэй залуугийн амийг нь хөнөөсөн цагдаад эрүүгийн хэрэг үүсгэлгүй захиргааны шийтгэл ногдуулжээ. Хохирогч Магдиэль Санчес нь хэл яриа, сонсголын бэрхшээлтэй байсан бөгөөд хэрэг гардаг орой нь баруун гартаа барьсан металл биетийг доош хаяхыг цагдаагийн хоёр офицер тушаасан байна. Хөршүүд нь түүнийг дүлий […]

Trumpa.jpg

2017-09-22 13:05
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Д.Трампыг “сэтгэцийн өөрчлөлттэй” гэж мэдэгджээ. Тэрбээр  улсыг нь юу ч үгүй сүйрүүлнэ гэсэн АНУ-ын Ерөнхийлөгчийн хариуд хэлсэн үгнийхээ шанг хүртэнэ хэмээн  онцолсон байна. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өмнө нь өөрийн биеэр ийм дайрч доромжилсон утгатай мэдэгдэл хийж байсан нь ховор аж. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн мягмар гаригт […]

avtozam-1.jpg

2017-09-22 12:50
Британийн жуулчин, 23 настай Жамиль Мукадам Дубайд амрах гэж ирсэн биш цагдаа нарт саатуулагджээ. Учир нь тэрбээр АНЭУ-д өмнө нь ирэхдээ санамсаргүйгээр өөрийг нь шүргэсэн машины жолооч руу дунд хуруугаа гаргасан байна. Өдгөө энэ эр зургаан сарын ял авах магадлалтай байгаа аж. Өнгөрсөн хоёрдугаар сард амрах үеэрээ болсон энэ хэргийн улмаас Жамиль Дубайд есдүгээр сард […]

hoid-solongos-2.jpg

2017-09-22 12:43
Нью-Йоркт хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейд хүрэлцэн ирсэн БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тус улс руу хийсэн сүрдүүлгийг “нохойн хуцалт” хэмээн нэрлэжээ. “Хэрвээ тэр биднийг нохойн хуцалтаараа айлгана гэж бодож байгаа бол энэ зөвхөн нохойн л зүүд” хэмээн хэлжээ. Хойд Солонгост “Жингийн цуваа явж л байг, жингэр нохой хуцаж л […]

trump-3.jpg

2017-09-22 12:36
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий ассамблейн индэрт Африкийн орнуудын удирдагчдад үг хэлэх үеэрээ гэнэдэж, огт байдаггүй Намби гэдэг улсын талаар ярьжээ. Тэрбээр “Гвиней, Нигерид та бүхэн Эбола вирусын аймшигтай дэгдэлттэй тэмцсэн. Намби улсын эрүүлийг хамгаалах систем илүү сайжирч байна” хэмээн мэдэгдсэн байна. Дараа нь тодруулахад тэрбээр Намиби улсын талаар дурдаж байсан нь тодорхой болжээ. […]

06-2.jpg

2017-09-22 11:49
[starbox] Мехико хотод газар хөдлөлтийн үеэр нэгэн бага сургуулийн барилга нурснаас болж, 21 хүүхэд, насанд хүрсэн таван хүн амиа алдсан тухай Мексик улсын засаг захиргаанаас мэдээллээ. Үүнээс гадна нэг охин нурангин дороос амьд гарсан байна. Одоогийн байдлаар Мексикт 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 230 гаруй хүн амиа алдаад байгаа аж. Үүнээс гадна амиа алдагсдын […]

Hoid-solongos.jpg

2017-09-22 11:34
Сөүл ган гачгийн улмаас өлсгөлөнд нэрвэгдээд бус хойд солонгосчуудад гараа сунгахаар шийджээ. Өмнөд Солонгосын Засгийн газар БНАСАУ-д НҮБ-ын шугамаар найман сая ам.долларын өртөгтэй хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон байна. Энэ тухай БНСУ-ын Үндэсний нэгдлийн асуудал эрхэлсэн яамнаас мэдээллээ. Тусламжийг хүүхдүүд, жирэмсэн эхчүүдэд хүртээх гэнэ. НҮБ-ын мэдээлснээр БНАСАУ-д өнгөрсөн хавар ган гачиг нүүрлэсний улмаас хөдөө аж ахуйн […]

train.jpg

2017-09-22 11:22
Бээжин, Шанхай хотын хооронд дунд зорчих дэлхийн хамгийн хурдан галт тэрэг ашиглалтад орлоо. “Фусин” зорчигч тээврийн загвар нь цагт 350 км хурдлах чадвартай учраас дэлхийн хамгийн хурдан галт хэрэг гэж үзэж байна. Галт тэрэгний туршилтын хөдөлгөөн өнгөрсөн долоодугаар сард хийгджээ. Тухайн үед аюулгүй байдал, дээд буюу 400 км/цаг хурдлах үеийн хөдөлгөөний найдвартай байдал зэрэгт шалгалт […]

Loreel.jpg

2017-09-22 10:52
Дэлхийн хамгийн баян эмэгтэй Францын гоо сайхны  бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Лореаль” компанийн эзэн Лилиан Беттанкур 94 насандаа таалал төгсчээ. Түүний ар гэрийнхний мэдэгдсэнээр Л.Беттанкур өнгөрсөн лхагва гаригийн шөнө (2017.09.20-21) амар амгалангийн орныг зорьсон байна. Хатагтай Л.Беттанкурны хөрөнгө энэ онд 33 тэрбум еврогоор  үнэлэгдсэнээр “дэлхийн хамгийн баян эмэгтэй” гэгдэж байв. Түүний хөрөнгө  үүний дотор “Лореаль”-ийн хувьцаа нь […]

duterteee.jpg

2017-09-22 10:37
Филиппиний  Ерөнхийлөгч Родриго Дутертэ  өөрийн хүү  Пауло Дутертэг хар тамхины хэрэгт холбогдсон нь нотлогдвол цаазална гэдгээ мэдэгджээ. Энэ талаар “www.channelnewsasia.com” сайт мэдээлсэн байна. Ерөнхийлөгч Родриго Дутертэгийн хэлсэнээр хүүдээ хэрэг нь нотлогдвол цаазаар авах болно гэдгийг нь хэлсэн аж. Түүний хүү Пауло Дутертэ Хятадаас их хэмжээний хар тамхи оруулах гэж байгаад баригдсан хэрэг өнгөрсөн сарын эхээр […]