Дэлхийд

АНУ Пхеньяны зүг байлдааны онгоцнуудаа хөөргөжээ

АНУ-ын “B-1B Lancer” бөмбөгдөгч онгоц, F-15 сөнөөгч онгоцнуудын хамтаар Хойд Солонгосын зүүн эрэг дагуу  өчигдөр (2017.09.23) орой нислэг үйлджээ. Онгоцнууд Японы Окинава дахь цэргийн баазаас хөөрсөн бөгөөд 21 дүгээр зуун гарснаас хойш АНУ-ын байлдааны онгоцнууд зэвсэггүй бүс рүү хамгийн хол зайд нисч байгаа тохиолдол юм байна.

Энэ талаар Пентагоны төлөөлөгч Дана Уайт мэдээлснийг ТАСС аггентлаг уламжилжээ. Дана Уайтын хэлсэнээр энэ нь “пуужинтэй эр”-ийн балмад үйлдлийг хэр ноцтойгоор хүлээн авч байгааг харуулж байгаа аж.

Анх 1953 онд Солонгосын дайны дараа зэвсэггүй бүсийг 38 дугаар өргөргийн дагуу хоёр Солонгосыг тусгаарладаг шугам болгосон байна. Энэ шугамын хойд талд Хойд Солонгосын нутаг дэвсгэр оршдог. Харин  “B-1B Lancer” стратегийн бөмбөгдөгч онгоц нь  1980-аад оны дундуур цөмийн бөмбөг тээвэрлэх зориулалттай бүтээгджээ. Гэвч ЗХУ нуран унаснаар түүний цөмийн бөмбөг тээвэрлэх хэрэгцээ үгүй болж, сүүлд хэд хэдэн өөрчлөлт хийснээр энгийн бөмбөг тээвэрлэх давхар зориулалттай болсон байна.

170923-F-LP948-0006JPG АНУ Пхеньяны зүг байлдааны онгоцнуудаа хөөргөжээ

170923-F-NX530-1037JPG АНУ Пхеньяны зүг байлдааны онгоцнуудаа хөөргөжээ

Bombers-take-off-from-Andersen-AFB АНУ Пхеньяны зүг байлдааны онгоцнуудаа хөөргөжээ

XXX АНУ Пхеньяны зүг байлдааны онгоцнуудаа хөөргөжээ

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close