Дэлхийн эдийн засаг жилийн өмнөхтэй харьцуулахад сайн байна. Гэхдээ геополитикийн эрсдлүүд түүнд саад болж магадгүй хэмээн Австралийн Төв Банкны ахлах мэргэжилтэн мэдэгдсэнийг Reuters дамжуулжээ. Мөн “Эдийн засгийн өсөлтийн гол агшин өнгөрсөн оны сүүлч боллоо. Харин сүүлийн үед өсөлт нэмэгдсэнгүй” хэмээн Австралийн нөөцийн банкны (RBA) захирагчийн зөвлөх Люси Эллис мэдэгджээ.
Эллис: Азийн геополитикийн эрсдэл нь “бага боломж бүхий, гэхдээ өндөр үйлчилгээтэй” дэлхийн өсөлтөд том аюул. Евро бүсэд Европын холбоонд гай тарихаар хямрал одоохондоо алга ч гэсэн Их Британи Европын холбооноос гарч байгаа үйл явдал хэрхэн нөлөөлөх тухай ажиг таамаг бүрэн гараагүй байна. Итали, Грек зэргийн евро бүсийн орнуудад Брекзитийн дараа евро мөнгөний эсрэг ерөнхий хандлага нэг үе нэмэгдэж байсан юм. Харин даяарчлалын түгшүүр Хойд Солонгос байнга пуужин туршиж буйтай холбоотойгоор Ази руу чиглэж эхэллээ. БНАСАУ АНУ-тай сөргөлдөн тэдний хоригийг үл тоон туршилтаа хийсээр байгаа юм.
Улсын дотоодын байдлын хувьд “боломжит хурцатмал хүчин зүйл” нь Австралийн өрхийн аж ахуйн өрийн өндөр төвшин болж байна. Гэхдээ энэ нь эдийн засгийн цочимог эмчилгээ хийсэн ч өдөөгч хүчин зүйл болж чадахгүй гэсэн байна.
RБА банк өмнө нь бодлогын хүүгээ дээд зэргийн бага төвшинд буюу 1.5 хувьтай нь хэвээр үлдээсэн байлаа. Энэ бодлогын хүүг 2016 оны наймдугаар сард мөнгөний бодлогыг зөөллөх үүднээс хийсэн байв. Бодлогын хүү нь өрхийн аж ахуйн өрийн төвшинг нэмэгдсэнийг цалин ба инфляцийн аажим өсөлтөөр тэнцүүлж өгөх ёстой байсан аж. Эллис нэмж хэлэхдээ, эдийн засгийн өсөлт нэмэгдсэн ч хэрэв инфляци нь бага байх юм бол бодлого нь даяарчлалын цар хүрээнд түрэмгий байх ёстой. Гэхдээ түүнд дэлхийн хэмжээгээр цалингийн өсөлт ба үнийн дарамтлал нь эцсийн дүнд нэмэгдэнэ гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
1 comment
DAYARCHILAL N ULSUUD NEGDEJ NEG ZASAGTAI BOLGOH ZAM RUU AVAACHNA